Равдан Гэвш

Өөрийгөө ялахуйн ухаан

Дээдийн номын их гуу сан

Равдан Гэвш

ISBN: 978-2-88925-102-5

Эрдэнийн гуу сан хэмээн элдэв төрлийн эрдэнэстэй байшин юм уу хайрцаг савыг хэлдэг.Асар их эрдэнэсээр дүүрэн энэ сангийн эзэн нь хүссэн зоргоороо хэрэглэж болохтой яг адилаар энэхүү ном нь бурхан багшийн айлдсан номын бүхий л утга шимийг багтаасан учраас материаллаг олон мянган эрдэнэсээс ч илүү их үнэ цэнэтэй болж байгаа юм.Хүнд хичнээн их эрдэнэс байгаад ч түүнд түрхэн зуурын жаргал өгөхөөс гадна түүнээ алдах дээрэмдүүлэх өчнөөн зовлон давхар нүүрлэнэ.Гэтэл эрдэнэт номын зөвхөн нэгээхэн хэсэг гэхэд түр зуурын хүслийг ханаад зогсохгүй ашдын амгаланд хүргэдэг.

Бурхан багш бээр жаргал зовлонгийн уг ёзоор буюу үндсэн шалтгаан нь гадна талд бус аливаа төрөлтний сэтгэлд нь агуулагддаг хэмээн айлджээ...Жаргал зовлонгийн уг шалтгааныг таньж мэдсэнээр өөртөө эерэг өөрчлөлтүүдийг бий болгох нь маш чухал юм.Сэтгэлийн сайн чанаруудыг хөгжүүлэн дэлгэрүүлж болдог бөгөөд тэдгээр аргуудыг та бүхэн энэ номноос ханатлаа олж таних болно оо.

© 25.03.24 Rabten Choeling • EditorialData protection